OBS-1 МИКРОСКОП

OBS 101
OBS 104
OBS 106

KERN OBS-1 цуврал нь бат бөх, энгийн сургуулийн микроскоп бөгөөд ашиглахад хялбар. Хязгааргүй бүдгэрдэг 0.5 Вт LED нь дээжийг хамгийн сайн гэрэлтүүлнэ, ашиглалтын хугацаа урттай. Дахин цэнэглэдэг батарей ашиглан зөөврийн байдлаар ашиглана. OBS 101 (конденсор диск) ба OBS 102 (тогтмол конденсор) дээрх энгийн 0.65 конденсор линз нь гэрлийн хамгийн сайн концентрацитай тул дээжийг сайн гэрэлтүүлнэ. OBS 103, 104, 105, 106 загварууд нь өндөрийг нь тохируулдаг 1,25 Abbe конденсортой. Бүх загвар хоёр талдаа бүдүүн баргаар болон нарийн фокуслах товчлууртай. Дагалдах хэрэгслийн хувьд шагайвар болон нэмэлт объектив хэрэгслүүдийн өргөн сонголттой.
Хэрэглээ: Ахлах сургууль, дунд сургууль, сургалтын газрууд
Дээж: Тунгалаг биш, зузаан дээж, бэлдэц (жишээ нь гадаргуу, нугаралтын шугам, бүрээс гэх мэт)
Хэрэглээ: Сургууль, хүн ба мал эмнэлэг зэрэг газрууд
Дээж: Тунгалаг, нимгэн, тод, нарийн төвөгтэй биш дээж (жишээ нь ургамлын эд, өнгөт эсүүд, шимэгч хорхой гэх мэт)
Техникийн үзүүлэлт
- Оптик систем:  Finite optical system
- 3 линз сэлгүүртэй: OBS 101, 102 
- 4 линз сэлгүүртэй: OBS 103, 104, 105, 106
- 45° налуу: OBS 101, 102, 103, 105
- 30° налуу, 360° эргэнэ: OBS 104, 106
- Диоптрийн тохируулга: хоёр талдаа (хоёр дурангийн хоолойтой загваруудад)  
- Хэмжээ: 130×300×310 мм
- Жин: 3,1 кг

ЗагварДарангийн хоолойШагайвар (окуляр)Обьектив өсгөлтГэрэлтүүлэг
OBS 101НэгWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED
OBS 102НэгWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED
OBS 103НэгWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED
OBS 104ХоёрWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED
OBS 105НэгWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED
OBS 106ХоёрWF 10× Ø 18 мм4×/10×/40× 0,5 Вт LED

OBF-1 ЛАБОРАТОРИЙН МИКРОСКОП

Хоёр дурангийн хоолойтой
Гурван дурангийн хоолойтой
Таблет-камертай

KERN OBF загварууд нь маш сайн, найдвартай лабораторийн микроскоп бөгөөд бүх хэрэглээнд зориулсан. Энэхүү бат бөх микроскопын гол давуу тал нь нарийн тохируулж болдог тогтвортой механизмтэй. Хэрэглээнээс хамаарч хүчтэй, тасралтгүй бүдгэрдэг 3 Вт LED гэрэлтүүлэг болон 20 Вт галоген (Филипс) гэрэлтүүлгийн сонголттой. Тогтмол, урьдчилан голлуулсан, фокуслах боломжтой, өрц диафрагм болон талбайн диафрагм бүхий 1.25 Abbe конденсор нь төвийг хөдөлгөхгүйгээр хялбаршуулсан Koehler гэрэлтүүлгийг өгнө. Хоёр дээж нэгэн зэрэг тогтоодог том тавиуртай, хоёр талдаа бүдүүн баргаар болон нарийн фокуслах товчлууртай тул дээжийг хялбар, хурдан судална. Гурван дурангийн хоолойтой хувилбарт C-mount адаптер нэмэлтээр ашиглан камер суурилуулж болно. Дагалдах хэрэгслийн хувьд шагайвар, өнгөний филтер болон нэмэлт объектив хэрэгслүүдийн өргөн сонголттой.
Хэрэглээ: Цус судлал, урологи, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны өвчин, эмгэг судлал, микробиологи, паразитологи, дархлаа судлал, хавдар судлал, энтомологи, мал эмнэлэг, усны шинжилгээ ба шар айрагны үйлдвэрүүд
Дээж: Тунгалаг, нимгэн, бүдэг, нарийн төвөгтэй дээж (жишээ нь хөхтөн амьтдын амьд эсүүд, бактери, эд гэх мэт)
Техникийн үзүүлэлт
- Оптик систем:  Finite optical system
- 4 линз сэлгүүртэй
- 30° налуу, 360° эргэнэ
- Диоптрийн тохируулга: нэг талдаа  
- Хэмжээ: 395×200×380 мм
- Жин: 6,7 кг

ЗагварДарангийн хоолойШагайвар (окуляр)Обьектив өсгөлтГэрэлтүүлэг
OBF 121ХоёрНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 20 Вт Галоген
OBF 122ХоёрНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 20 Вт Галоген
OBS 123ХоёрНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 3 Вт LED
OBF 131ГуравНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 20 Вт Галоген
OBF 132ГуравНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 20 Вт Галоген
OBF 133ГуравНWF 10× Ø 18 мм4×/10×/40×/100× 3 Вт LED

OBN-13 МЭРГЭЖЛИЙН МИКРОСКОП

KERN OBN нь Köhler гэрэлтүүлэгтэй, мэргэжлийн микроскоп юм. Өндөр чанар, эргономик дизайнаараа бусдаасаа ялгардаг. Модульчлагдсан бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээ нь OBN цувралыг мэргэжлийн хэрэглэгчдэд өөрийн хэрэгцээнд тааруулж тус тусад нь тохируулах боломж олгодог. Хэрэглээнээс хамаарч хүчтэй, тасралтгүй бүдгэрдэг 3 Вт LED гэрэлтүүлэг болон 20 Вт галоген (Филипс) гэрэлтүүлгийн сонголттой. Тогтмол, урьдчилан голлуулсан, фокуслах боломжтой, өрц диафрагм болон талбайн диафрагм бүхий 1.25 Abbe конденсор бүхий мэргэжлийн Koehler гэрэлтүүлэгтэй. Том тавиуртай. Хоёр талдаа бүдүүн баргаар болон нарийн фокуслах товчлууртай. C-mount адаптер нэмэлтээр ашиглан камер суурилуулж болно. Дагалдах хэрэгслийн хувьд төрөл бүрийн шагайвар, конденсор, гэрлийн филтер, фаз контрастын хэрэгсэл, энгийн туйлгруулагч болон нэмэлт объектив хэрэгслүүдийн өргөн сонголттой.
Хэрэглээ: Цус судлал, урологи, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны өвчин, эмгэг судлал, микробиологи, паразитологи, дархлаа судлал, хавдар судлал, энтомологи, мал эмнэлэг, усны шинжилгээ ба цэвэрлэх байгууламж 
Дээж: Тунгалаг, нимгэн, бүдэг, нарийн төвөгтэй дээж (жишээ нь хөхтөн амьтдын амьд эсүүд, бактери, эд гэх мэт)
Техникийн үзүүлэлт
- Оптик систем:  Infinity optical system
- 5 линз сэлгүүртэй
- 30° налуу, 360° эргэнэ
- Диоптрийн тохируулга: хоёр талдаа  
- Хэмжээ: 390×200×400 мм
- Жин: 8,9 кг

ЗагварДарангийн хоолойШагайвар (окуляр)Обьектив өсгөлтГэрэлтүүлэг
OBN 132ГуравНWF 10× Ø 20.0 мм4x/10x/20x/40x/100x20 Вт Галоген
OBN 135ГуравНWF 10× Ø 20.0 мм4x/10x/20x/40x/100 x3 Вт LED

ОСМ-1 УРВУУ МИКРОСКОП

KERN OСM нь биологийн лабораторийн урвуу микроскоп юм. OCM-1 цуврал нь эргономик, бат бөх, маш тогтвортой загвараараа бусдаас ялгардаг. Хүчтэй, хязгааргүй тохируулгатай 30 Вт галоген гэрэлтүүлгийн төхөөрөмж нь дээжийг тод, оновчтой гэрэлтүүлнэ. Нэмэлт Osram 100 Вт Epi флюресценцийн гэрэлтүүлгийн нэгжийг флюресценцийн дээжийг төгс гэрэлтүүлэх, өдөөх зорилгоор флюресцент микроскоп (OCM 165) болгон ашиглах боломжтой. Тусгай Abbe N.A. 0.3 конденсор нь өрц диафрагмтай, 72 мм-ийн том ажлын зайтай тул гэрэл гэгээтэй газар болон флюресценцийн хэрэглээнд хамгийн сайн ажиллах боломжийг олгоно. Гурван дурангийн хоолойтой. Ø118 мм диаметртэй дээж тогтоогч бүхий механик тавиуртай тул хурдан, үр дүнтэй ажиллах боломжтой. 
Дагалдах хэрэгслийн хувьд шагайвар, дээж тогтоогч, фаз контрастын болон нэмэлт объектив хэрэгслүүдийн өргөн сонголттой.
Хэрэглээ: Эсийн өсгөвөр, эдийн өсгөвөрийг судлах, үржүүлэх
Дээж: Ялангуяа өсгөвөрлөх саванд (колбо, петрийн таваг, микротитр хавтан), тунгалаг, нимгэн, тодосгогч багатай, сорьц (жишээ нь амьд хөхтөн амьтдын эс, эд эс, шаардлагатай бол бичил биетэн, иммунофлуоресценц, FISH, DAPI будалт гэх мэт)
Техникийн үзүүлэлт
- Оптик систем:  Infinity optical system
- 5 линз сэлгүүртэй
- 45° налуу
- Диоптрийн тохируулга: хоёр талдаа

ОСМ 161
- Нүдний зай: 48.0 - 76.0 мм
- Харах талбар: 2200 см
- Хэмжээ: 599×304×530 мм
- Жин: 14 кг

ОСМ 165, 166, 167, 168
- Нүдний зай: 48.0 - 76.0 мм
- Харах талбар: 2200 см
- Хэмжээ: 782×304×530 мм
- Жин: 21,9 кг

ЗагварДарангийн хоолойТомруулалтОбьектив өсгөлтГэрэлтүүлэг
OCM 161Гурав104×/20×/40× 30 Вт Галоген
OCM 165Гурав104×/20×/40× 30 Вт Галоген
OCM 166Гурав104×/20×/40× 30 Вт Галоген
OCM 167Гурав104×/20×/40× 5 Вт LED
OCM 168Гурав104×/20×/40× 5 Вт LED

© Copyright 2021 ZDN Smart Energy LLC. All Rights Reserved.