ЗЭТ ДИ ЭН Смарт Энержи ХХК нь 2015 оноос үйл ажиллагаа явуулж, хэмжүүржүүлэлт, хэмжлийн автоматжуулалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ЗЭТ ДИ ЭН Смарт Энержи ХХК нь БНЧУ-ын бүх төрлийн цахилгаан тоолуур, ухаалаг систем, ухаалаг тоолуурын хамгийн том үйлдвэрлэгч ZPA Smart Energy компани, БНПУ-ын цахилгаан эрчим хүчний хэмжилт, хяналт, шалгалтын төрөл бүрийн төхөөрөмж үйлдвэрлэгч Calmet компани, ХБНГУ-ын 175 жилийн түүхтэй жин хэмжүүр, хэмжих хэрэгсэл, төрөл бүрийн микроскоп үйлдвэрлэгч KERN&SOHN компани, ХБНГУ-ын 225 жилийн түүхтэй хэмжих хэрэгсэл, хэмжлийн технологи үйлдвэрлэгч SAUTER компани, Украйн улсын үл эвдэх сорилын багаж, төхөөрөмж үйлдвэрлэгч OKOndt Group болон БНХАУ-ын эрчим хүчний тоног төхөөрөмж, хэрэгсэл, тоноглол үйлдвэрлэгч Ghorit electrical компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
  

Oнцлох бүтээгдэхүүн

TS33 – Гүйдэл, хүчдэлийн үүсгүүр болон эталон тоолуур бүхий Гурван фазын бүрэн автомат туршилтын систем

Үзүүлэлт өндөртэй ч авсаархан хэмжээтэй зөөврийн талон төхөөрөмж

CIB 3K-4 Тоолдог жин

Лаборатори, төрөл бүрийн үйлдвэр, сургуульд тохиромжтой

EDDYCON C

Соронзон орны үйлчлэлээр үүсэх цахилгаан гүйдлээр согог илрүүлэгч багаж

ORF-R Дижитал рефрактометр

Өндөр нарийвчлалтай, арчилгаа шаардлагагүй, дижитал рефрактометр

© Copyright 2021 ZDN Smart Energy LLC. All Rights Reserved.